Хятад, Орос улс хамтарсан цэргийн сургуулилалт хийнэ
Анд нөхдийн мэдээ
2024-09-09
Хятад, Орос хоёр улс энэ сард Агнуурын тэнгист тэнгисийн болон агаарын цэргийн хамтарсан сургуулилалт хийнэ гэж Хятадын Үндэсний батлан хамгаалах яам өнөөдөр мэдэгдэв. "Хятад, Оросын хамтарсан ойлголцлын дагуу есдүгээр сард Агнуурын тэнгис дэх тэнгисийн цэргийн болон агаарын орон зайд бид "Умардын холбоо-2024" хээрийн сургууль хийнэ” гэж яамны албан ёсны мэдэгдэлд дурджээ. Улмаар “Энэхүү цэргийн сургуулилалтын зорилго нь Хятад, Оросын армийн стратегийн хамтын ажиллагааны түвшинг гүнзгийрүүлж, дэлхий дахинд учирч буй аюул заналхийллийн эсрэг хамтран хариу арга хэмжээ авах чадварыг нэмэгдүүлэхэд оршиж байна” гэж тайлбарласан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.