images

“Тэнүүн-Огоо” компанийн 75 тэрбумын өмчийг нийслэлийн өмчид бүртгэв

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-09-09


   “Тэнүүн-Огоо” компанийн данснаас нийт 11.9 тэрбум төгрөгийг хураан авч, 75.3 тэрбум төгрөгийн барилга, байгууламж, газар, эд хөрөнгийг өнөөдөр албан ёсоор нийслэлийн өмчид бүртгэж авлаа. Өнгөрсөн онд Нийслэлийн Засаг даргын тамгын газар тус компанитай дизель хөдөлгүүртэй 600 автобус, цахилгаан хөдөлгүүртэй 160 автобус, дунд багтаамжийн 50 автобус буюу нийт 810 автобус худалдан авахаар гэрээ байгуулсан юм. Гэвч компани худалдан авалттай холбоотой ноцтой зөрчил гаргаж, уг хэрэг Авлигатай тэмцэх газарт шалгагдан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжсэн билээ. Улсад “Тэнүүн-Огоо” компанийн учруулсан хохирол нийт 134 тэрбум төгрөг байснаас 1.1 тэрбум төгрөг үлдсэн бөгөөд тус компанийн “Daewoo BS106” маркийн 10 ширхэг автобусыг барьцаалан төлбөр барагдуулахаар хэлцэл хийжээ. Үүнээс гадна “Skywell” загварын цахилгаан хөдөлгүүртэй 55 автобус, цахилгаанаар цэнэглэдэг найман төхөөрөмжийг хураан авсан байна. Түүнчлэн “Тэнүүн-Огоо” ХХК-ийн зарим хөрөнгийг нийслэлийн авто баазуудад шилжүүлэн аваад байгааг Улаанбаатар хотын Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргал мэдэгдэв. 

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.