images

Хятад: Хэт их ажилласны улмаас нас барсан ажилтны ар гэрт нөхөн олговор олгоно

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-09-09


   Хятадад 30 настай эрэгтэй ажилтан амралгүй 104 хоног дараалан ажилласны эцэст нас барсан хэргийг шүүхээр авч хэлэлцэн тухайн залууг ажиллуулж байсан компанид хариуцлага тооцож, 400 мянган юанийн нөхөн төлбөр төлүүлэх шийдвэр гаргасан тухай “South China Morning Post” сонин мэдээлэв. Тэрбээр өнгөрсөн оны хоёрдугаар сард Жэжян мужид “А” компанитай нэг жилийн хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн байна. Улмаар ажилдаа орсон өдрөөсөө эхлэн 104 тасралтгүй хоног ажилласан бөгөөд энэ хугацаандаа ганцхан өдөр амарчээ. Гэтэл гэнэт бие нь муудаж ажлаасаа чөлөө аван гэртээ өөрийгөө сувилсан ч гурав хоногийн дараа биеийн байдал нь огцом дордож эмнэлэгт хүргэгдээд удалгүй нас барсан аж. Ар гэрийнхэн нь гомдол гаргаж шүүхэд хандсан бөгөөд түүнийг 104 хоног тасралтгүй ажиллуулсан нь өдөрт дээд тал нь 8 цаг, долоо хоногт дунджаар 44 цаг ажиллахаар заасан БНХАУ-ын Хөдөлмөрийн хуулийг илт зөрчсөн болохыг тогтоожээ. Улмаар түүнийг ажиллуулж байсан компани Хөдөлмөрийн хууль зөрчсөн нь ажилтны биеийн эсэргүүцэл муудаж, нас барахад нөлөөлсөн гэж үзэн ар гэрийнхэнд нь 400 мянган юанийн нөхөн олговор олгохоор шийдвэрлэсэн байна. Компани давж заалдсан боловч шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.