Паралимпын медалийн чансаагаар манай улс 57 дугаарт жагсав
Чихэнд чимэгтэй
2024-09-09
Паралимпын XVII наадамд 169 улсын 4463 тамирчин спортын 22 төрөлд өрсөлдлөө. Энэ жилийн наадмыг Хятадын баг 220 медальтай хошуучилж, 124 медальтай Их Британийн тамирчид удаалав. Энэ наадмаас 79 орны тамирчид медаль хүртэж 90 нь хоосон буцсан юм. Харин манай улс таэквондогийн алт, мөнгө, зээрэнцэг түлхэлтийн мөнгө, хүндийг өргөлтийн мөнгөн медаль авч чансааны 57 дугаарт жагслаа. Ингэснээр Монголын баг тамирчид Паралимпын наадмаас анх удаа дөрвөн медаль нэг дор авсан түүхэн амжилт гаргалаа.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.