Монголын таэквондочид медалийн хүснэгтийн дөрөвдүгээрт жагсав
Чихэнд чимэгтэй
2024-09-04
“Парис-2024” зуны 17 дугаар Паралимпын наадамд Монголын баг нэг алт, хоёр мөнгөн медальтайгаар 168 орноос 41 дүгээр байрт бичигдэж байна. Тэгвэл У.Сүрэнжав алт, Г.Болор-Эрдэнэ мөнгөн медаль хүртсэн амжилтаар манай баг таэквондогийн төрөлд шилдэг 10 багийн дөрөвдүгээрт жагсав. Харин эхний гурван байрыг Их Британи, Турк, Узбекистан улсын тамирчид эзэлжээ. Манай тамирчид энэ наадамд дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Д.Батнасангийн удирдлага дор оролцсон юм. Долоо дахь өдрөө үргэлжилж буй тус наадмын хөнгөн атлетикийн эрэгтэйчүүдийн 100 метрийн Т53 ангилалд өнөөдөр П.Энхманлай өрсөлдөнө. Тэрбээр шигшээ багийн дасгалжуулагч Б.Батдоржийн удирдлага дор наадамд оролцож байгаа юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.