З.Номинзул: "Монгол нүүдэлчин ахуй соёлоороо дэлхийн тайзнаа онцгойрч ялгарна"
Чихэнд чимэгтэй
2024-09-04
Мексик улсын Мехико хотноо ирэх 11 дүгээр сард дэлхийн хамгийн олон үзэгчтэй, нэр хүндтэй гэгддэг 73 дахь удаагийн “Miss Universe” тэмцээн болно. Уг тэмцээнд энэ жил хамгийн олон буюу дэлхийн 130 гаруй улсаас гоо бүсгүйчүүд ирж өрсөлдөх бөгөөд Монгол улсаа төлөөлөн З.Номинзул оролцохоор сонгогджээ. “Miss Universe” тэмцээний 2023 оны Монгол дахь тэмцээний ялагч З.Номинзул өнгөрсөн жил “Miss Universe” тэмцээнд оролцох байсан боловч насанд хүрээгүйн улмаас өнжжээ. Харин энэ жил “Miss Universe Mongolia”-г зохион байгуулагчид хүсэлт тавьсны дүнд 2024 оны тэмцээнд Монгол улсыг төлөөлөн оролцох эрхийг нь баталгаажуулсан байна. З.Номинзул нь Булган аймгийн Могод суманд төрж өссөн малчин айлын хүүхэд ажээ. Тэрбээр танилцуулгадаа "Монгол орны нүүдэлчин ахуй соёлоороо онцгойрон ялгарч, дэлхийн тайзнаа Монгол улсаа таниулна” гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.