Ховд: Гэмтлийн эмч нар тархины яаралтай мэс заслаар хүний амь аварчээ
Чихэнд чимэгтэй
2024-09-04
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нар Ховд аймагт тархины хүнд гэмтэлтэй өвчтөнд яаралтай мэс засал хийжээ. Улаанбаатар хотоос толгойн мэс заслын тасгийн их эмч Д.Ган-Эрдэнэ, Мэс засал, мэдээгүйжүүлгийн нэгдсэн тасгийн сувилагч Ш.Мэндбаяр, жолооч Д.Энхжаргал нарын алсын дуудлагын баг очсон бөгөөд тэдэн дээр Ховд аймгаас Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн гэмтлийн эмч Б.Батбулган, Б.Лхагвасүрэн болон мэдээгүйжүүлгийн эмч П.Балжинням, мэдээгүйжүүлгийн сувилагч Н.Ганчулуун, мэс заслын сувилагч Ц.Отгонжаргал нар нэмэгдэж хамтран мэс засал хийсэн талаар ГССҮТ-өөс өнөө өглөө мэдээлэв. Тухайн өвчтөн нь 62 настай, явган алхаж явахдаа савж унан хүнд гэмтсэн байжээ. Улмаар яаралтай мэс засалд оруулж амийг нь аварсан байна. Өдгөө өвчтөний биеийн байдал тогтворжиж, Эрчимт эмчилгээний тасгаас шилжин эмийн эмчилгээ хийлгэж байгаа аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.