images

Монголын аврагчид Киргизстаны өндөр ууланд дадлага хийв

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-09-04


   Киргизстаны Онцгой байдлын яамнаас Монгол, Орос, Малайз, Казахстан, Йордан, Египет, Саудын Араб долоон улсын аврагчид тус улсын уулархаг бүсэд эрэн хайх, аврах сургалтад хамрагдсан талаар мэдээлэв. Олон улсын иргэний хамгаалалтын байгууллагын гишүүн орнуудын гамшгаас хамгаалах багийн аврагчид Иссык-Куль нуур болон бусад газарт дадлага хийж, харилцан туршлага солилцсон байна. Ингэхдээ гол төлөв өндөр уулын бүсэд эрэн хайх, аврах ажиллагааны дадлага хийжээ. Сургуулилалт наймдугаар сарын 19-31-ний хооронд болсон байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.