Ахмад загасчдын аварга шалгаруулах тэмцээн болов
Чихэнд чимэгтэй
2024-09-03
Монголын загасчлалын спортын холбоо, Монголын флай фишингийн багаас анх удаа ахмадын загасчлалын тэмцээнийг өнгөрөгч сарын 30, 31-ний өдрүүдэд Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг, Хэрлэн голд зохион байгууллаа. Эмэгтэйчүүдийн загасчлалын тэмцээнтэй зэрэг зохион болсон уг тэмцээнд найман ахмад загасчин хоёр өдөр буюу гурван үеийн турш хувийн үзүүлэлтээр өрсөлджээ. Бороо их орсноос шалтгаалан Хэрлэн голын ус нэмэгдсэн тул тэмцээний гурван үе шат цаг агаарын өөр өөр нөхцөлд болсон бөгөөд гурван үеийн нийлбэр дүнгээр тэргүүн байрыг П.Батмөнх, дэд байрыг Б.Ганбаатар, гуравдугаар байрыг Н.Үүрийнцолмон тус тус эзлэв. П.Батмөнх тэмцээний гурван үе тус бүрд тасралтгүй тэргүүлсээр аваргалжээ. Мөн сонирхуулахад, энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд МЗСХ-ны 2024 оны Эрэг дээрээс загасчлах УАШТ, түүнээс долоо хоногийн дараа МЗСХ-ны 2024 оны Өсвөрийн флай фишингийн УАШТ зохион байгуулагдах гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.