images

Төрийн ордны 1400 албан хаагч ажилчдын автобусаар явна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-09-03


   “20 минутын хот” Үндэсний хорооны анхдугаар хуралдаанаар гаргасан шийдвэрүүдийн талаар Түгжрэлийн сайд Р.Эрдэнэбүрэн болон Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар нар олон нийтэд мэдээллээ. Тус хуралдаанаар УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын ажилтан, алба хаагчдыг автобусаар зорчуулахаар шийдвэрлэжээ. Улмаар нийслэлийн Нийтийн тээврийн газраас төрийн ордонд ажиллаж буй 1400 гаруй хүнд үйлчлэх автобусыг хүлээлгэн өгсөн байна. Х.Нямбаатар энэ талаар “Төрийн албан хаагчдад хоол, унааны хөлс олгодог. Үүнээс унааны зардал болох өдрийн 2000 төгрөгийг ажлын 22 өдөрт тооцож Нийслэлийн нийтийн тээврийн газарт шилжүүлнэ. Ингэснээр тэдгээр хүмүүсийг ажилчдын автобусаар хүргэж өгнө, авна. УИХ-ын гишүүд ч мөн түгжрэлийг бууруулах ажилд нэгдэж, нийслэлээс дэвшүүлж буй “Ecomobility” буюу алхах, авто машинаа хуваалцах, унадаг дугуй, скүүтерээр зорчих, нийтийн тээврээр зорчих санаачилгуудад оролцож хамтран ажиллахыг уриалж байна” гэжээ. Мөн нийслэлээс энэ долоо хоногт багтан олон нийтээс санал асуулга авч, дугаарын хязгаарлалт хийх эсэх шийдвэрлэхээр болжээ. Иргэд www.ulaanbaatar.mn цахим сайтаар саналаа өгнө. Мөн Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах урт болон богино хугацааны ажил, арга хэмжээг энэ хуралдаанаар төлөвлөн зөвлөмж гаргажээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.