images

Ирэх 11 дүгээр сард гурав дахь удаагийн “Korea-Mongolia Vision” чуулга уулзалт болно

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-09-03


   Korea-Mongolia Vision” чуулга уулзалт өнгөрөгч сарын 27-нд Монголд болсон билээ. Энэ үеэр улс төр, бизнес, иргэний нийгэм, боловсролын салбарын 26 илтгэгч, 250 сонсогч оролцож хувийн салбарт хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцсан байна. Дэлхийн газрын ховор элементийн нөөцийн 16 хувийг агуулдаг манай улс Өмнөд Солонгостой энэ чиглэлд хамтран ажиллахаас гадна ирээдүйн эрчим хүчний салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг зорьж байгаа юм. Мөн манай хоёр улсын гадаад худалдаа өнгөрөгч 2022 онд 470 сая долларт хүрсэн байна. Уг чуулганы талаар НҮБ дэх Өмнөд Солонгосын төлөөлөгч Ким Сүг “Чуулга уулзалт хоёр талдаа харилцан ашигтай стратегийг тодорхойлж, бодит үр дүн гаргахад тусална гэж найдаж байна” гэжээ. Чуулганы хамтран зохион байгуулагчаар “Herald Media Group” компани, “Ahnsei” сан, “Yonsei” их сургуулийн төгсөлтийн дараах сургууль, “Korea” их сургуулийн Эрчим хүчний бодлогын хөтөлбөр ажилласан бол “KCH Energy” компани ивээн тэтгэжээ. Уг чуулганы эхнийх өнгөрсөн оны 11 дүгээр сард Сөүлд болсон бол гурав дахь нь ирэх 11 дүгээр сард Бусанд болно.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.