Нийслэлд шинээр хоёр автобусны зогсоолтой болно
Чихэнд чимэгтэй
2024-09-02
Нийслэлд энэ долоо хоногийн лхагва гарагаас эхлэн автобусны хоёр зогсоолыг ашиглалтад оруулахаар болжээ. Нэг нь Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороонд байрлах "Шарга морьт завсар" нэртэй автобусны буудлын баруун зогсоол бөгөөд Х:1, Х:2, ЗҮ:3 чиглэлийн автобуснууд зогсохгүй шууд дамжин өнгөрдөг байсныг өөрчилсөн байна. Харин нөгөө нь Хужирбулан дахь автобусны эцсийн зогсоол ажээ. Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны зургаадугаар хэсэгт шинээр авто зам тавигдсан учраас Хужирбулангийн автобусны хуучин эцсийн буудлаас зүүн тийш 800 метрт сунган энэ зогсоолыг байгуулсан бөгөөд автобуснуудыг тойруулж явуулахаар төлөвлөжээ. Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд өнөөдрийн байдлаар 1175 автобус явж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.