Монгол охин Хятадын мэргэжлийн холимог тулаанд анхны ялалтаа байгуулав
Чихэнд чимэгтэй
2024-09-02
Өдгөө 20 настай Ч.Ариун-Энх хэмээх монгол охин өнгөрөгч сарын 31-нд БНХАУ-ын мэргэжлийн холимог тулааны “Jue Cheng King” холбооны тэмцээнд анхны тулаанаа хийж ялалт байгуулжээ. Энэ өдөр мөн Н.Амгаланбаатар, Г.Алтаншагай, Б.Эрмүүн нарын монгол тулаанчид тулалдаж, манай нийт тамирчдаас гурав нь ялалт байгуулаад байна. Ч.Ариун-Энх эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Хятадын тулаанч Ли Жиняантай таарчээ. “Гаруда” клубын тамирчин тэрбээр тус холбоонд элсээд удаагүй байгаа юм. Байгуулагдаад таван жил болж байгаа тус холбоонд өмнө нь Монголоос Д.Батгэрэл тэргүүтэй эрэгтэй холимог тулаанчид тулалдаж байв. Ч.Ариун-Энх Монголын мутай боксын шигшээ багт байсан бөгөөд өнгөрөгч оны 11 дүгээр сард Хонконгод болсон мутай боксын Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.