images

Украины тал Монгол улсад найдаж байна

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-09-02


   Халх голын байлдааны 85 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Монгол улсад маргааш айлчилна. Энэ үйл явдалтай холбоотойгоор, Украинд дайн өдүүлсэн хэмээн үзэж В.Путиныг баривчлахаар гаргасан Олон улсын эрүүгийн шүүхийн тогтоолыг Монгол улс биелүүлэх эсэх асуудал олон улсын анхаарлын төвд ороод байна. Тэгвэл Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба “Telegram” дахь хаягтаа “ В.Путиныг дайны гэмт хэрэг үйлдсэн гэдгийг Монголын Засгийн газар ойлгоно хэмээн Украины тал найдаж байна” хэмээн нийтэлжээ. Энэ жил Халх голын байлдааны 85 жилийн ойгоос гадна Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг үүсэн байгуулагдсаны 75, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай болсны таван жилийн ой мөн тохиож байгаа юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.