images

Монголоос Европ руу хийх нислэгийн чиглэл нэмэгдэх үү?

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-08-30


   Словенийн ерөнхийлөгч Наташа Пирц-Мусар өнгөрөгч долоо хоногт Монгол улсад айлчлах үеэрээ “Агаарын харилцааны тухай засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах асуудлаарх эрмэлзлийн захидал”-д гарын үсэг зурсан билээ. Ингэснээр хоёр улсын хооронд нислэг үйлдэх эрх зүйн орчныг бүрүүлэх, иргэд, аж ахуйн нэгжийн зорчих хөдөлгөөнийг хөнгөвчлөх, худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийг зорьж ойрын хугацаанд Засгийн газрын хэлэлцээр байгуулахаар болсон юм. Учир нь, манай хоёр улсын худалдаа жилдээ 30 сая долларт хүрдэг тул бизнес, аялал жуулчлалыг дэмжихэд шууд нислэг чухал үүрэгтэй. Монголоос Европ руу хийх нислэгийн тоо, чиглэл цөөн байдаг бөгөөд одоогийн байдлаар МИАТ ХК Герман руу тогтмол, “Eznis Airways” компани зөвхөн зуны улиралд Чех рүү нисэж байна. Мөн МИАТ болон “Turkish Airlines” компаниуд Улаанбаатар-Истанбул-Улаанбаатар чиглэлд нислэг үйлддэг юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.