images

Монгол хөвгүүд Канадын хоккейн багт уригдлаа

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-08-30


   Монголын хоккейн Үндэсний шигшээ багийн тамирчин Д.Лхагвадорж, У.Цэнгэл нар Канадын Онтарио мужийн коллежийн “Crystal Beach” багт уригдаж, мөн суралцах тэтгэлэг авахаар болсныг "Puck Empire" спортын сайт Инстаграмм хуудсаараа дамжуулан мэдээллээ. Энэ мэдээг "Мэргэн" хоккейн академи цахим хуудсандаа хуваалцахдаа “Залуус маань хоккейн дэлхийн аваргын үеэр гадныханд нүдлэгджээ, бахархаж байна. Бэлтгэгдсэн хоккейчид Монголоос анх удаа Канад улс руу урилгаар явах гэж байна” хэмээн хуваалцжээ. Д.Лхагвадорж нь лигийн “Дархан” багт тоглодог, 20 хүртэлх насны шигшээ багийн ахлагч бол У.Цэнгэл нь 18 насныхны шигшээ багийн ахлагч юм. У.Цэнгэл 2024 оны Aзи, Номхон далайн орнуудын 18 хүртэлх насныхны тэмцээнд оролцож, дөрвөн гоол, 33 оноо авчээ. Мөн энэ жил Олон улсын хоккейн холбооны дөрөвдүгээр дивизионы ДАШТ-д шигшээ багийнхаа хамтаар гурван тоглолтод оролцож, хоёр гоол, таван оноо авсан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.