images

Өрхийн эмнэлгүүдэд хиймэл оюун ухаанаар ажилладаг оношлуур олгов

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-08-30


   Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өнөөдөр өрхийн таван эмнэлэгт хиймэл оюун ухаанд суурилсан өндөр нягтаршилтай "MinXray" зөөврийн рентген төхөөрөмж хүлээлгэн өглөө. Нэг бүр нь 197.7 сая төгрөгийн үнэтэй энэхүү төхөөрөмж нь ХДХВ, сүрьэгийн эрт илрүүлгийн шинжилгээг хийх ажээ. Цаашлаад уг төхөөрөмжийг бүх өрхийн эмнэлэгт үе шаттайгаар нийлүүлэхээр болсон байна. Аппаратыг улсын бүх өрхийн эмнэлэгт нэвтрүүлснээр өвчний тархалт, оношийн хожимдол, тусламж үйлчилгээний чирэгдэл, зардал эрс буурна. АНУ-ын "MinXray" компанийн тоног төхөөрөмж, зөөврийн аппаратыг манай улсын эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд өргөн ашигладаг бөгөөд энэ удаагийнх нь хиймэл оюун ухаанд суурилсан гэдгээрээ онцлог юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.