Дэлхийн банк: Монголын нийгмийн халамжийн зардал дундаж орлоготой улсуудынхаас өндөр байна
Чихэнд чимэгтэй
2024-08-30
Дэлхийн банкны ядуурал, нийгмийн хамгааллын баг Монгол улсын төсвийн бодлогын ядуурал, тэгш бус байдалд үзүүлж буй нөлөө, тэр дундаа нийгмийн халамжийн хөтөлбөрийг судалжээ. Судалгааны эхний үр дүнгээр, төрөөс иргэдэд олгож байгаа мөнгөн тэтгэмж нь ядуурлыг бууруулахад нөлөөлж байгаа ч Монголын нийгмийн халамжийн зардал нь дэлхийн дундаж орлоготой улс орнуудтай харьцуулахад өндөр дүнтэй гарчээ. Иймд илүү зорилтот хэсэгт чиглэсэн ядуурлыг бууруулах үр ашигтай хөтөлбөрүүдэд төсвийн зардлыг дахин хуваарилахыг зөвлөсөн байна. Энэ талаар мөн Гэр, бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны холбогдох удирдлага, албан хаагчдад танилцуулжээ. Уг судалгааны үр дүн, тооцооллыг дунджаас дээгүүр орлоготой, дунджаас доогуур орлоготой, бага орлоготой дэлхийн бусад улс орнуудынхтай харьцуулан гаргасан байна. Мөн Үндэсний статистикийн хорооноос 2022 онд хийсэн өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааг ашиглан дэлхийн 80 гаруй оронд хэрэгжүүлсэн тэгш байдлыг дэмжих аргачлалаар тооцсон гэнэ. Энэ тайланг Дэлхийн банкнаас 11 дүгээр сар гэхэд эцэслэн гаргаж, ГБХНХЯ-ны удирдлагууд халамжийн хөтөлбөрүүдийн талаар нэмэлт санал өгөх ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.