images

Жүдо бөхийн өсвөрийн ДАШТ-ээс Б.Бат-Энэрэл мөнгөн медаль авлаа

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-08-30


   Перу улсын нийслэл Лима хотод болж буй жүдо бөхийн өсвөрийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд Б.Бат-Энэрэл мөнгөн медаль хүртлээ. Энэ жинд 34 тамирчин өрсөлдсөн бөгөөд тэрбээр алтан медалийн төлөөх барилдаанд Азербайжаны Нихад Мамишовд ялагдсан юм. Б.Бат-Энэрэл энэ оны хоёрдугаар сард Европын цомын “Fuengirola”, “Follonica” тэмцээнд дараалан түрүүлсэн билээ. Мөн тэрбээр өнгөрөгч долоодугаар сард Казахстаны Алматы хотод болсон өсвөрийн Азийн цомын тэмцээнд долоодугаар байр эзэлсэн бөгөөд 2023 онд Хонконг, Макаод болсон Азийн цомын тэмцээний аварга болжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.