Жүдо бөхийн өсвөрийн ДАШТ-ээс Ж.Анударь мөнгөн медаль авлаа
Чихэнд чимэгтэй
2024-08-30
Перу улсын нийслэл Лима хотод болж буй жүдо бөхийн өсвөрийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Ж.Анударь мөнгөн медаль хүртлээ. Түүний жинд 26 тамирчин өрсөлдсөн бөгөөд тэрбээр Унгар, Казахстан, Герман, Польшийн тамирчдыг ялж сүүлийн шатанд шалгараад алтан медалийн төлөөх барилдаанд Бразилын бөх Клариц Рибэйрод ялагдсан юм. Ж.Анударь энэ оны хоёрдугаар сард Европын цомын “Fuengirola”, “Follonica” тэмцээнд дараалан түрүүлсэн билээ. Мөн нэг жилийн өмнө Хорватын Загреб хотноо болсон өсвөрийн ДАШТ-д тавдугаар байр эзэлсэн юм. Энэ удаагийн ДАШТ-д дөрвөн тивийн 48 орны 403 тамирчин өрсөлдөж байгаагаас 223 нь эр, 180 нь эмэгтэй ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.