Улаанбурхан өвчний нэмэлт дархлаажуулалт орон даяар эхэллээ
Чихэнд чимэгтэй
2024-08-30
Гоц халдварт улаанбурхан өвчний нэмэлт дархлаажуулалтыг орон даяар үнэ төлбөргүй хийж эхэлснийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Манай улсад өнгөрөгч сард уг өвчний хоёр тохиолдол илэрсэн юм. Улмаар Баян-Өлгий аймагт найм, Улаанбаатар хотод дөрвөн тохиолдол илэрсэн. Тиймээс энэ удаад бүх насныханд нэмэлт дархлаажуулалт хийлгэхийг ЭМЯ, НЭМҮТ-өөс уриалав. Ингэхдээ нэг болон хоёрдугаар тунд бүрэн хамрагдаагүй бол нөхөж, бүрэн хамрагдсан насан хүрэгчид нэмэлтээр хийлгэх ажээ. Улаанбурхан өвчний эсрэг вакцин хийлгэснээр I тун 93 хувь, II тун 97 хувь дархлаа тогтоно хэмээн мэргэжилтнүүд хэлж байна. Хүүхдийг 9 сартай болон 2 настайд нь улаанбурхан өвчнөөс сэргийлэх вакцинд хамруулдаг.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.