Монголоос Олимпын анхны эмэгтэй аварга төрлөө
Чихэнд чимэгтэй
2024-08-30
XVII удаагийн Паралимпод эх орноо төлөөлөн өрсөлдөхөөр таэквондогийн тамирчин МУГТ Г.Болор-Эрдэнэ, ОУХМ У.Сүрэнжав нар наймдугаар сарын 19-ний өдөр Парисыг зорьсон билээ. Тэгвэл наадмын эхний өдөр У.Сүрэнжав аварга болж, алтан медалиа Хонконгийн алдарт жүжигчин Жеки Чанаас гардан авлаа. Тэрбээр эмэгтэйчүүдийн -52 кг жингийн K44 ангилалд Египетийн тамирчин Салма Хассаныг ялж, хагас шигшээд шалгарчээ. Улмаар дараагийн тулаандаа Мексикийн тамирчин Жессика Гарсиаг ялан мөнгөн медалийн болзол хангаад алтан медалийн төлөө өрсөлдөхөөр болсон юм. Ингээд Ираны тамирчин Зара Рахимитай тулалдаж ялснаар ийнхүү Паралимпын наадамд төрийн дууллаа эгшиглүүлж, далбаагаа мандууллаа. Ингэснээр У.Сүрэнжав Монголын анхны Олимпын эмэгтэй аварга болов. Тэрбээр эх орондоо Паралимпын наадмын гурав дахь алтан медалийг авчирснаар манай улс нийт таван медальтай боллоо. У.Сүрэнжав нь Ханжөүгийн Азийн наадмын мөнгө, ДАШТ-ий хүрэл, "Гран-при" тэмцээний алтан медальтай бөгөөд өнгөрөгч оны сүүлээр дэлхийн чансааны дөрөвдүгээрт жагсан Паралимпын эрхээ баталгаажуулж байв. Өнөөдөр таэквондогийн дэвжээнд МУГТ Г.Болор-Эрдэнэ тулалдана.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.