images

Паралимп: Монголын тамирчдын анхны тэмцээн өнөөдөр болно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-08-29


   "Парис-2024" Паралимпын наадамд оролцож буй Монголын багийн салхийг өнөөдөр дөрвөн тамирчин хагална. Тухайлбал, пара таэквондочин У.Сүрэнжавын оролцож буй төрөл 16 цаг 20 минутаас, усанд сэлэлтийн тамирчин Х.Номууны тэмцээн 20 цагаас, байт харваач Д.Сэлэнгэ, Б.Оюун-Эрдэнэ нарын тэмцээн 3 цаг 30 минутаас эхлэх хуваарьтай байна. Паралимпын наадамд манай улсаас 12 тамирчин байт харваа, жүдо, таэквондо, пауэрлифтинг, хөнгөн атлетик, усанд сэлэлтийн төрлөөр оролцож байгаа бөгөөд нээлтийн ёслолд пауэрлифтингийн тамирчин Э.Содномпилжээ, байт харвааны тамирчин Б.Оюун-Эрдэнэ нар баг тамирчдаа манлайлан жагссан юм. XVII удаагийн энэ наадамд 4000 гаруй тамирчин спортын 22 төрлөөр 549 медалийн төлөө 11 хоног өрсөлдөнө.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.