Улаанбаатар: Дулааны шугам хоолойн засварыг ирэх сарын 15-ны дотор дуусгана
Чихэнд чимэгтэй
2024-08-29
Энэ жил нийслэлийн 18 байршилд 15.6 км дулааны шугамыг шинэчлэх их засварыг хийж буй. Ингэхдээ гол төлөв шугам хоолойг өргөтгөж байгаа бөгөөд ажил өнгөрсөн сард эхэлжээ. Шугамыг засварлаж дууссаны дараа нийслэлийн Авто замын хөгжлийн газраас авто замыг нь хучиж, тохижилтын ажил хийх аж. Улаанбаатар хотын хэмжээнд нийт 390 гаруй км урттай дулааны шугам сүлжээ байгаагийн ихэнх нь 30-60 жилийн насжилттай. Нийслэл хотын орон сууц, аж ахуйн нэгж, байгууллагын тоо нэмэгдэж, дулааны хэрэглээ өсөж байгаа учраас шугам сүлжээг өргөтгөх зайлшгүй шаардлагатайг албаныхан хэлж байгаа юм. Мөн Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ц.Төрхүү шугам хоолойн засвар, шинэчлэлийн ажилтай танилцан гүйцэтгэгч компаниудад ирэх сарын 15-наас өмнө ажлаа дуусгахыг үүрэг болгосон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.