images

Нийт нутгийн 30 хувьд бэлчээрийн даац хэтэрчээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-08-28


     Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн Монгол орны бэлчээрийн даацыг судалсан дүнгээ өнөөдөр олон нийтэд танилцууллаа. Монгол орны нийт нутгийн 47 хувь нь бэлчээрийн нөөцтэй, 20 хувьд бэлчээр хүрэлцээтэй, 21 хувьд даац 1-3 дахин, дөрвөн хувьд 3-5 дахин, найман хувьд нь олон дахин хэтэрсэн хэмээн судлаачид дүгнэжээ. Өөрөөр хэлбэл өвөл, хаврын цагт нийт нутгийн 70 орчим хувьд бэлчээр хүрэлцээтэй, харин 30 гаруй хувьд бэлчээрийн даац хэтэрч байна. Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд уг тооцоог гаргахдаа хөдөө орон нутагт баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ болон бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэлд үндэслэжээ. Өнгөрсөн жил буюу 2023-2024 оны өвөл, хаврын улиралд бэлчээр нийт нутгийн 50 орчим хувьд хүрэлцээтэй, харин 50 гаруй хувьд даац хэтэрсэн байжээ. Энэ үнэлгээнд үндэслэн бэлчээрийн даац хэтэрсэн аймаг, сумдын малчид өвс хадлан бэлтгэх, нэмэгдэл тэжээл нөөцлөх, отор нүүдэл хийх, малын тоог бууруулах зэрэг арга хэмжээг эртнээс авах нь зүйтэйг мэргэжилтнүүд анхааруулж байна. Дээрх зургаас аль аймагт бэлчээрийн даац хэтэрснийг нарийвчлан мэдэх боломжтой юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.