Паралимпын нээлтэд жүжигчин Жэки Чан оролцоно
Анд нөхдийн мэдээ
2024-08-28
Францын Парис хотноо анх удаа болох гэж буй Паралимпын наадмын нээлт өнөөдөр Улаанбаатарын цагаар шөнийн 2 цагт эхлэх гэж байна. Нийт 4400 тамирчин оролцох энэ наадамд Монголын 12 тамирчин өрсөлдөх бөгөөд нээлтийн ёслолын үеэр тамирчид, төлөөлөгчид Шанз Элизэ өргөн чөлөөнөөс Конкордын талбай руу жагсах аж. Өөрөөр хэлбэл, Паралимпын нээлтийг түүхэнд анх удаа цэнгэлдэх хүрээлэнгээс гадуур хийх гэж буй нь энэ юм. Наадмыг нээхээс нэг цагийн өмнө Хонконгийн алдарт жүжигчин Жэки Чан Паралимпын бамбарыг буухиалан төв талбайд орж ирнэ. Түүнчлэн нээлтийн гол үзүүлбэр болох 150 хүний бүжигт мэргэжлийн бүжигчдээс гадна хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс оролцох ажээ. Анхны Паралимпын наадам 1988 онд Сөүл хотноо болсон билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.