Монгол улсад U23 насны ДАШТ эхлэхэд 15 хоног үлдлээ
Чихэнд чимэгтэй
2024-08-27
Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо ирэх сарын 11-15-ны өдрүүдэд 23 хүртэлх насны 3x3 сагсан бөмбөгийн ДАШТ болно. Энэ удаагийн тэмцээнд АНУ, Франц, Хятад, Герман, Литви, Латви тэргүүтэй эмэгтэй 20, эрэгтэй 20 улсын баг оролцох бөгөөд тэмцээн Сүхбаатарын талбайд болох юм. Манай улс 2022 оны 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ-ий үеэр "FIBA 3×3 U23 Nations League 2023", "FIBA 3×3 Women’s Series Final 2023", "FIBA 3×3 U23 World Cup 2024" тэмцээнүүдийг эх орондоо зохион байгуулах эрхийг авсан юм. Мөн тухайн үед манай 3х3 сагсан бөмбөгчид дэлхийн чансааг тэргүүлж байв. Сонирхуулахад, Монгол улсын U18 насны шигшээ баг өнөөдөр Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Йордан улсын Амман хотыг зорьжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.