Төмөр замчдад сар бүр 150-350 мянган төгрөгийн нэмэгдэл олгоно
Чихэнд чимэгтэй
2024-08-27
"Улаанбаатар төмөр зам" ХНН төмөр замчдадаа зам арчилсны нэмэгдэл урамшуулал олгох журмыг баталлаа. Энэ журмаар ирэх сарын 1-нээс цалин хөлс 150-350 мянган төгрөгөөр нэмэгдэнэ. Замчдад нэмэлт урамшуулал олгохдоо, хариуцаж буй тухайн хэсгийн ачаа тээврийн хэмжээнээс хамаарч байхаар болжээ. Энэхүү шийдвэрийг УБТЗ ХНН-ийн удирдлагууд "Төмөр замын тээврийн хэмжээ нэмэгдэхийн хэрээр хөдөлгөөн ихсэж байна. Үүнээс үүдэж замын арчилгаа үйлчилгээг богино хугацаанд тогтмол хийж хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах шаардлага тулгарна. Энэ хэрээр замын засвар үйлчилгээг хариуцдаг ажилчдын ачаалал нэмэгдэж байгаа" хэмээн тайлбарлажээ. Өнгөрсөн хавар УБТЗ ХНН-ийн дарга Х.Хэрлэн замчдын ажилтай нь танилцаад уг асуудлыг судалж танилцуулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон юм. Улмаар Замын аж ахуйн алба болон Төлөвлөлт, эдийн засгийн алба замчдад нэмэгдэл олгох журмыг боловсруулсан бөгөөд УБТЗ-ын даргын тушаал гарснаар ирэх сараас мөрдөхөөр болжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.