images

Монголын өсвөрийн боксчид Абу Дабиг зорилоо

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-08-26


   Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо 2024 оны бага, өсвөр үеийн Ази тивийн аварга шалгаруулах боксын тэмцээн маргааш эхэлнэ. Ирэх сарын 10-ныг хүртэл үргэлжлэх уг тэмцээнд Саудын Араб, Узбекистан, Тажикистан, Палестин, Афганистан, Бангладеш, Иран, Балба зэрэг Азийн 26 улсын тамирчид оролцоно. Тэмцээнд Монголын 30 тамирчин оролцох бөгөөд тэд 10 дасгалжуулагчийн хамтаар өнөө өглөө АНЭУ-ыг зорилоо. Тэмцээний бага насны ангилалд 13-14 насны, өсвөрийн ангилалд 15-16 насны тамирчид өрсөлдөх ба эрэгтэй, эмэгтэй нийт 460 тамирчин бүртгүүлжээ. Манай өсвөр үеийн болон залуу боксчид өнгөрсөн оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван хүрэл медаль хүртсэн юм.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.