Фото: Монгол, Киргизстаны тэргүүн хатагтай нар хамтдаа загварын шоу үзэв
Чихэнд чимэгтэй
2024-08-26
Монгол улсын тэргүүн хатагтай Лувсандоржийн Болорцэцэг, Киргизстан улсын тэргүүн хатагтай Айгүл Жапарова нар Улаанбаатар хотод болсон хувцас загварын шоунд хамтдаа зочиллоо. Уг арга хэмжээнд монгол үндэсний хувцас загварыг үзүүлэхээс гадна үндэсний урлагийн үзүүлбэр тоглосон байна. А.Жапарова нь өнгөрсөн долоо хоногт Монгол улсад айлчилж, Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад хүндэт зочноор уригдан үг хэлсэн юм. Киргизийн тэргүүн хатагтай уг үйл явдлын гэрэл зургуудыг олон нийтийн сүлжээндээ нийтэлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.