images

Таван шарын нүхэн гарцын авто замыг асфальтаар хучиж эхэллээ

Duuren.Life

Чихэнд чимэгтэй

2024-08-23


   Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Таван шарын төмөр замын гарамд газар доогуур байгуулж байгаа нүхэн гарцыг асфальтаар хучиж эхэлсэн талаар Нийслэлийн ЗДТГ мэдээллээ. Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах бодлогын хүрээнд Таван шарын гарам, Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн төмөр замын зоорь, Нарантуул захын баруун урд уулзвар гэсэн дөрвөн байршилд нүхэн гарц байгуулж байгаа юм. Нийслэлийн баруун хэсгийн төмөр зам, авто замын огтлолцол болох Таван шарын гармын гарцын ажил өнөөдрийн байдлаар 90 орчим хувьтай үргэлжилж байна. Нүхэн гарц нь 5 метр өндөр, ус зайлуулах систем бүхий иж бүрэн инженерийн байгууламж юм. Нүхэн гарцын хойд туслах зам 425, урд туслах зам 252 метр буюу хоёр түвшний огтлолцолтой ажээ. Гарцын үндсэн бүтцийн байгуулалт бүрэн дууссан бөгөөд авто замыг асфальтаар хучих ажил өнөөдөр эхэлсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.