Гал зогсоох хэлэлцээ Каирт эхлэв
Чихэнд чимэгтэй
2024-08-23
Газын зурваст гал зогсоох асуудлыг шийдвэрлэх зорилго бүхий ээлжит хэлэлцээг Египетийн нийслэл Каирт өчигдөр эхлүүлсэн талаар “Reuters” агентлаг мэдээллээ. Хэлэлцээнд АНУ, Израиль, ХАМАС-ын талууд оролцож байгаа бөгөөд өнөөдрийн хэлэлцээнд Катарын тал оролцох ажээ. Палестины тал хэлэлцээнд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн байна. Египет, АНУ, Катар улсууд Газын зурваст гал зогсоох, барьцааны хүмүүсийг суллах асуудлаар олон сарын турш үр дүнгүй үргэлжилж буй хэлэлцээнд зуучлагчийн үүрэг гүйцэтгэж байгаа юм. Израилийн ерөнхий сайд Б.Нетаньяху Каирын хэлэлцээнд оролцож буй өөрийн талын бүрэлдэхүүнд сэтгэл дундуур байгаагаа өчигдөр илэрхийлсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.