images

Монголын хөлбөмбөгчид Бали аралд очиж тоглоно

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-08-21


   Хөлбөмбөгийн Азийн цомын тэмцээний урьдчилсан шатны тоглолтын хуваарь гарч манай хөлбөмбөгчид Зүүн Тимор улсын багтай ирэх сарын 5, 10-ны өдрүүдэд тоглохоор болов. Эхний тоглолтыг айлын талбайд хийх бөгөөд хоёр улс дундаа буюу Индонезийн Бали аралд тоглоно. Тус улс Тиморын арлын зүүн хэсэгт оршиж, урдуураа Австрали улстай хиллэдэг бол арлын баруун тал нь Индонезийн нутаг дэвсгэрт харьяалагддаг байна. Харин есдүгээр сарын 10-нд Зүүн Тиморын баг Улаанбаатарт ирж Монголын хөлбөмбөгийн холбооны талбайд тоглох тов гарчээ. Энэ хоёр багийн ялсан нь Азийн 24 шилдэг улсын тоонд багтаж хэсэгт хуваарилагдах эрхтэй болно. Улмаар хэсгийн тоглолтуудад ялж финалд оролцох эрхээ авч чадвал 2027 онд Саудын Араб улсад болох Азийн цомын тэмцээнд аваргын төлөө өрсөлдөх юм. Монголын эрэгтэй хөлбөмбөгийн баг FIFA-гийн гишүүн 210 улсаас 189-д эрэмбэтэй бол Зүүн Тиморын баг 196-д жагсаж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.