Чөлөөт бөхийн тамирчин Ц.Чинзориг холимог тулааны эхний тэмцээндээ яллаа
Чихэнд чимэгтэй
2024-08-20
Чөлөөт бөхийн 70 кг-ын жингийн ААШТ-ий хүрэл медальт тамирчин Цэрмаагийн Чинзориг энэ оноос холимог тулааны спортоор хичээллэж байгаа билээ. Тэрбээр өнгөрөгч ням гарагт АНУ-ын Сан Франциско хотноо “First Round Fights” холбоонд анхны тулаанаа хийлээ. Улмаар эхний үед өрсөлдөгчөө цэвэр ялсан байна. Дорноговь аймгийн Айраг сумын харьяат Ц.Чинзориг энэ оны нэгдүгээр сард чөлөөт бөхийн УАШТ-ий 70 кг-ын жинд түрүүлсэн юм. Мөн 2021 онд АНУ-ын чөлөөт бөхийн коллежийн үндэсний аварга шалгаруулах тэмцээний NJAA дивизионы 64.1 кг-ын жинд Канзас мужийн "Northwest technical college" сургуулиас оролцож түрүүлсэн удаатай. Сонирхуулахад, өнгөрөгч амралтын өдрүүдэд болсон “First Round Fights” холбооны аваргын бүсний төлөөх тулаанд чоно хочит Б.Энхтөр ялжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.