images

Хануй голын гүүрийг байнгын ашиглалтад оруулав

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-08-19


    Архангай аймгийн Хайрхан сумын Хануй голын 109.15 метрийн төмөр бетон гүүрийг энэ сараас эхлэн байнгын ашиглалтад оруулсныг Зам тээврийн хөгжлийн төвөөс мэдээллээ. Гүүрийн техник технологийн хяналтын зөвлөхөөр Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ, гүйцэтгэгчээр "Эвт-Уул" ХХК ажиллажээ. Орхон, Тамирын хөндий, Хануй, Хүнүйн голыг дагаж хөгжих дотоод, гадаадын аялал жуулчлалд энэ гүүр чухал ач холбогдолтой юм. Хануй голд анх 2021 онд 90.9 метр урттай төмөр бетонон гүүрийг улсын төсвийн 3.5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр барьсныг ийнхүү уртасгаж байна. Үүнээс өмнө Хануй гол модон гүүртэй байсан бөгөөд он удаан жилийн хугацаанд элэгдэж муудан нэг бус удаа нурж байжээ. 2000 оноос орон нутгийн иргэд шинэ гүүр тавих хүсэлтийг орон нутгийн удирдлагуудад удаа дараа тавьснаар 2020 оны улсын төсөвт хөрөнгийг нь тусгасан байна .

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.