images

Пара таэквондочид Парисыг зорилоо

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-08-19


   "Парис-2024" Паралимпод эх орноо төлөөлөн өрсөлдөх таэквондогийн тамирчин МУГТ Г.Болор-Эрдэнэ, ОУХМ У.Сүрэнжав нар өчигдөр Парисыг зорилоо. Энэ наадамд 4000 гаруй тамирчин спортын 22 төрлөөр 549 медалийн төлөө өрсөлдөнө. Манай таэквондочид 10 хоногийн дараа Олимпын дэвжээнээ тулалдах бөгөөд эх орондоо хоёр сарын хугацаанд бэлтгэл сургуулилалтаа базаахдаа 2024 оны Залуучуудын ДАШТ-д оролцох тамирчидтай хамтарсан бэлтгэл хийжээ. Паралимпод манай улсын 12 тамирчин байт харваа, жүдо, таэквондо, пауэрлифтинг, хөнгөн атлетик, усанд сэлэлт гэсэн зургаан төрлөөр оролцоно.

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.