images

Монгол хүүхдүүд хиймэл оюун ухааны олимпиадаас мөнгөн медаль хүртлээ

Duuren.Life

Чихэнд чимэгтэй

2024-08-15


   Ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулсан олон улсын хиймэл оюун ухааны анхдугаар олимпиад Болгарын Бургас хотод энэ сарын 9-15-ны хооронд боллоо. Энэ тэмцээнд Монгол улсаа төлөөлөн улсын математикийн олимпиадын хүрэл медальт Э.Тэнүүн, мэдээлэл зүйн олимпиадын мөнгөн медальт Ч.Ирмүүн, хүрэл медальт Н.Батсүх, Т.Энгүүн нар оролцож, багаараа мөнгөн медалийн эзэн болжээ. Манай багийг МУИС-ийн Мэдээллийн технологи, электроникийн сургуулийн багш З.Цолмон бэлдэж, багийн ахлагчаар ажиллажээ. Харин тэднийг УИХ-ын гишүүн Ч.Анар, Д.Энхтүвшин тэргүүтэй Монголын технологийн салбарынхан ивээн тэтгэсэн байна. Олимпиадад 40 орны 44 багийн 200 гаруй сурагч онол, практик гэсэн хоёр төрөлд өрсөлдсөн юм. Тэмцээн хиймэл оюун ухааны байгалийн хэлний боловсруулалт NLP, машины сургалт МL, компьютерын хараа CV гэсэн гурван чиглэлээр явагдсан байна. Тэмцээний эхний гурван байранд хэд хэдэн орныг шалгаруулжээ. Тухайлбал, шинжлэх ухааны төрөлд манай улсаас гадна мөнгөн медалийг Хятад, Вьетнам, Унгар, Эстони улсын баг хүртжээ. Харин хүрэл медалийг Болгар, Румын, Канад, Малайз, Иран, алтан медалийг Сингапур, Польш, Литва улсын баг хүртсэн байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.