Нийслэлд нийтийн тээврийн автобус 110 нэмж явуулна
Чихэнд чимэгтэй
2024-08-15
Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотойгоор энэ сарын 26-наас эхлэн нийслэлийн нийтийн тээврийн 126 чиглэлд 110 автобусыг нэмэлтээр үйлчилгээнд явуулахаар боллоо. Улаанбаатар хотын хэмжээнд 126 чиглэлд 1069 автобус нийтийн тээвэрт явж байгаа билээ. Тэгвэл нэмж автобус явуулснаар өдөрт 1200 автобус иргэдэд үйлчилнэ. Мөн томоохон зах худалдааны төвүүд рүү зорчих урсгал нэмэгдэж байгаа учир 26-ны өдрөөс эхлэн тус чиглэлийн нийтийн тээвэрт 105 автобусыг нэмж явуулах юм. Ингэснээр зах, худалдааны төвийн 72 чиглэлд 806 автобус явах ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.