images

Хойд Солонгос ирэх өвлөөс олон улсын жуулчид хүлээн авна

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-08-15


   Хойд Солонгос улс энэ оны эцэс гэхэд олон улсын аялал жуулчлалаа хязгаарлагдмал хүрээнд дахин нээхээр болжээ. Пёнянъ цар тахлын улмаас хилээ хаагаад бараг таван жил болох гэж байхад энэ тухай мэдээг тус улсад жуулчин аялуулдаг Хятадын хоёр компани тус тусдаа цахимаар мэдээлэв. Бээжинд төвтэй "Koryo Tours", Шэняньд төвтэй "KTG Tours" компани Хятадын хилд ойрхон орших Пэгдү уултай Самжёон хот, Ким Жон Илийн төрсөн нутагт аялуулах юм байна. Ийнхүү аялал жуулчлалаа хязгаарлагдмал бүс нутагт эхлүүлэх ч яваандаа нийслэл Пёнянъ болон бусад хотод жуулчин хүлээж авах гэнэ. Аяллын талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг ирэх өдрүүдэд эцсийн байдлаар өгнө гэж хоёр компани мэдээлсэн юм. Ким Жон Ун өмнө нь Орос, Хятад буюу нөхөрсөг харилцаат орноосоо жуулчид хамгийн түрүүнд хүлээж авахаа мэдэгдсэн билээ. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.