images

Азийн бетон үйлдвэрлэгчдийн хурал Монголд анх удаа болно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-08-13


   Азийн бетоны холбооноос (ACF) гишүүн орнуудаа хамруулсан эрдэм шинжилгээний хурлыг хоёр жил тутамд зохион байгуулдаг билээ. Тэгвэл 10 дахь удаагийн хурлыг Монголд энэ сарын 15-наас зохион байгуулахаар товложээ. Арга хэмжээг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Азийн бетоны холбоо (ACF), ШУТИС болон Монголын бетоны холбоо хамтран Улаанбаатар хотноо гурван өдөр зохион байгуулна. Хуралд Тайланд, Вьетнам, Индонез, Өмнөд Солонгос, Тайвань, Хятад зэрэг 12 улсын 170 гаруй эрдэмтэн, судлаач ирж орчин үеийн бетоны дэвшилтэт технологи, тэдгээрийн давуу болон сул тал зэргийг судалсан эрдэм шинжилгээний ажлаа танилцуулна. Мөн барилгын  материал үйлдвэрлэгчид, тэр дундаа бетон үйлдвэрлэл эрхлэгчид оролцох ажээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.