images

Өвөр Монголын “Genghis Khan Airlines” агаарын тээврийн компанийн таван жилийн ой болов

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-08-07


   Өвөр Монголын төрийн өмчит “Inner Mongolia Aviation Tourism Investment” группийн “Genghis Khan Airlines” агаарын тээврийн компани таван жилийн ойн баяраа өнгөрөгч сарын 26-нд тэмдэглэжээ. 2017 онд байгуулаад 2019 оны долоодугаар сарын 26-нд Хөххотоос Улаанхот чиглэлд анхны нислэгээ үйлдсэн тус байгууллага зөвхөн Хятадад үйлдвэрлэсэн онгоцоор үйлчилдэг дэлхий дээрх цорын агаарын тээврийн компани юм. Өнгөрсөн хугацаанд 13 чиглэлд 24 маршрутаар 19549.11 цаг аюулгүй нислэг үйлдэж 750 мянган зорчигчид үйлчилжээ. Хөххотын Цагаан суваргын олон улсын нисэх онгоцны буудалд төвлөн Улаанхот, Алшаа, Эрээнхот, Шилийнхот, Чифэн, Тунляо, Манжуур, Хайлаар, Чанчун чиглэлд буюу Өвөр Монгол дотроо нислэг үйлддэг байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.