Монгол залуус Дубай хотод сүлжээ ресторан нээх гэж байна
Чихэнд чимэгтэй
2024-08-06
Монголын "Tony Wong" ази хоолны ресторан Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотноо олон улс дахь анхны сүлжээ ресторанаа байгуулан үйл ажиллагаагаа эхлүүлэх гэж байгаа талаар Абу Даби хот дахь Монголын Элчин сайдын яамнаас мэдээллээ. Монгол залуус өөрийн үндэсний төдийгүй ази хоолны сүлжээ ресторанаа аялал жуулчлал өндөр хөгжсөн тус хотод нээхийн тулд хоёр жилийн турш зах зээлийн судалгаа хийжээ. Улмаар тус улсын нийтийн хоолны салбарын шаардлагыг хангаж үйл ажиллагаа явуулах эрхээ авсан байна. Цаашид нийслэл Абу Даби болон бусад хотуудад нийт долоо, Катар улсад гурван салбар нээхээр төлөвлөжээ. "Tony Wong" ресторан Улаанбаатарт хоёр салбартай.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.