images

Монголын U18 насны шигшээ баг FIBA Азийн аваргад оролцоно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-08-06


   Йордан улсын Амман хотноо ирэх сарын 2-10-ны өдрүүдэд болох ФИБА U18 Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын шигшээ баг оролцохоор болсон билээ. Манай улс тус тэмцээнийг 2012 онд эх орондоо зохион байгуулж, баг тамирчдаа оролцуулж байсан бөгөөд 12 жилийн дараа шигшээ тамирчдаа тус тэмцээнд оролцуулах гэж байгаа нь энэ юм. Энэ удаагийн тэмцээнд оролцох шилдэг 16 багийг дөрвөн хэсэгт хуваан, оноолтыг FIBA-гийн албан ёсны сайтад байршуулжээ. Тэмцээний тоглолтууд хоёр талбайд нэгэн зэрэг явагдах бөгөөд өдөрт нийт найман тоглолт болох юм. Манай тамирчид Австрали, Тайвань, Ливан улсуудын багтай А буюу эхний хэсэгт багтаж өрсөлдөх ажээ. Тэмцээний хагас шигшээд шалгарсан багууд 2025 онд Швейцарт болох FIBA ​​U19 сагсан бөмбөгийн ДАШТ-д оролцох эрхээ баталгаажуулах юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.