images

Орос, Украин улс олзны цэргүүдээ солилцов

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-07-18


   Орос болон Украин улс өчигдөр олзлогдсон цэргүүд солилцох ажиллагаа явуулж, тус тус 95 цэргийг эх оронд нь буцаасан байна. Украинд олзлогдоод байсан Оросын 95 цэргийг хэлэлцээрийн дагуу хүлээн авч, хариуд нь Орост хоригдож байсан Украины 95 цэргийг эх оронд нь буцаасан тухай ОХУ-ын Батлан ​​хамгаалах яам мэдээлжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский үүнийг нотолж "Бид тодорхой тооны иргэнээ эх орондоо авчирсан" гэж мэдэгдэв. Олзны цэрэг солилцох энэхүү ажиллагаанд Арабын Нэгдсэн Эмират улс зуучилжээ. AP агентлагийн мэдээлснээр, энэ удаагийн ажиллагаа нь 2022 оны хоёрдугаар сард Орос Украинд халдан довтолсноос хойшхи 54 дэх тохиолдол юм. Хамгийн сүүлд өнгөрсөн сарын 25-нд хоёр улс тус бүр 90 олзны хүн солилцсон байна. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн сард мэдэгдэхдээ Украинд Оросын 1348 цэрэг, ОХУ-д 6465 украин цэрэг хоригдож байгаа тухай дурджээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.