Сан Диего амьтны хүрээлэнгийн горилла 52 насандаа үхэв
Анд нөхдийн мэдээ
2024-07-17
Сан Диего амьтны хүрээлэнд амьдарч байсан дэлхийн хамгийн өндөр настай мөнгөлөг нуруут гориллануудын нэг Винстон 52 насандаа үхлээ. Горилла дунджаар 35 насалдаг бөгөөд цөөн тохиолдолд 50 нас хүрдэг ажээ. Винстоны хувьд нас ахисан учир байгалийн жамаараа үхсэн хэмээн амьтны хүрээлэнгийн захиргаанаас мэдээлсэн юм. Дэлхийн байгаль хамгаалах сангийн мэдээлснээр сүүлийн 35 жил мөнгөлөг нуруут гориллагийн тоо толгой 60 гаруй хувиар буурч, эрс ховордож байгаа аж. Төв Африкт төрөөд Англид өссөн Винстон горилла Сан Диего хотын амьтны хүрээлэнд 1984 онд очжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.