Илон Маск Дональд Трампыг дэмжиж их хэмжээний мөнгөн хандив өргөнө
Анд нөхдийн мэдээ
2024-07-17
“Тесла” компанийн гүйцэтгэх захирал, дэлхийн тэргүүн баян Илон Маск ерөнхийлөгч асан Дональд Трампын сонгуулийн кампанит ажилд урьд өмнө байгаагүй их хэмжээний мөнгө хандивлахаар болсон тухай “Wall Street Journal” мэдээлэв. Тэрбээр Д.Трампын сонгуулийн мөнгө босгох “Super PAC” байгууллагад сар бүр 45 сая доллар хандивлахаар болсныг онцолжээ. Хэрэв И.Маск одооноос эхлэн аравдугаар сар хүртэл сар бүр хандив өргөнө гэж үзвэл нийт дүн нь 180 сая доллар болох юм. Энэ жилийн сонгуулийн хандивын хамгийн дээд хэмжээ нь 50 сая доллар хүрч байсан ажээ. Өмнө нь И.Маск энэ оны ерөнхийлөгчийн сонгуульд мөнгө хандивлахгүй гэдгээ өнгөрсөн гуравдугаар сард X (хуучнаар Twitter) хуудсаараа дамжуулан мэдээлж байсан билээ. Гэсэн хэдий ч энэ бодлоосоо ухарч ийм их хэмжээний мөнгөн хандив өргөх болсон талаараа тэрбээр ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.