images

ЭЕШ: Дорнод аймаг 800 оноо авсан сурагчдаа нэг сая төгрөгөөр урамшуулжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-07-11


   Дорнод аймагт энэ жил 802 сурагч элсэлтийн ерөнхий шалгалт өгснөөс зургаан сурагч 800 оноо авчээ. Тус аймагт 830 сурагч ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангиа дүүргэсэн байна. Тэгвэл ЭЕШ-д 800 оноо авсан сурагчид болон бэлтгэсэн багш нарыг өчигдөр Дорнод аймгийн удирдлагууд хүлээн авч уулзан, баяр хүргэжээ. Тодруулбал, математик, физик, англи хэлний хичээлдээ 800 оноо авсан Б.Золбаяр, нийгэм судлалийн хичээлдээ 800 оноо авсан А.Батням, Г.Үүрцайх, англи хэлний хичээлдээ 800 оноо авсан Б.Эрдэнэцацралт нарыг тус бүр нэг сая төгрөгөөр урамшуулжээ. Мөн сурагчдаа амжилттай бэлтгэсэн багш нарт нь тус бүр нэг сая төгрөгийн урамшуулал олгож, батламж гардуулсан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.