Украины тамирчин бүсгүй 37 жил эвдэгдээгүй амжилтыг шинэчлэв
Анд нөхдийн мэдээ
2024-07-08
Францын "Charlety" цэнгэлдэх хүрээлэнд өчигдөр болсон “Paris Diamond League” хөнгөн атлетикийн тэмцээний эмэгтэйчүүдийн өндрийн харайлтын төрөлд өрсөлдсөн Украины тамирчин Ярослава Магучих дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ. Тэрбээр 2.10 метр өндөр саад дээгүүр харайсан бол өмнөх амжилтыг Болгарын тамирчин Стефка Костадинова эзэмшиж байсан юм. 2005 оноос өнөөг хүртэл Болгарын Олимпын хорооны ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа С.Костадинова нь 1987 оны ДАШТ-д 2.09 м өндөр харайснаас хойш энэ амжилт эвдэгдээгүй 37 жил болжээ. Өдгөө 22 настай Я.Магучих U18 насны ДАШТ, ЕАШТ-д түрүүлж, 2020 оны Токиогийн Олимпоос хүрэл медаль хүртсэн тамирчин юм. Тэрбээр шинэ амжилтынхаа талаар “Эхний оролдлогоороо амжилттай харайсандаа маш их баяртай байна” гэжээ. Хоёр дахь оролдлогоороо тэрбээр 2.07 м өндөр харайсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.