images

Унгарын ерөнхий сайд Виктор Орбан Хятадад айлчилж байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-07-08


   Европын холбоог даргалах болсон Унгар улсын ерөнхий сайд Виктор Орбан өнгөрсөн долоо хоногт ОХУ-д хийсэн айлчлалаа дуусгаад шууд Хятадыг зорив. “Синьхуа” агентлагийн мэдээлснээр, В.Орбан өнөөдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзах ажээ. Тэрбээр Европын холбоог тэргүүлэх болсноос хойш гурав дахь айлчлалаа хийгээд байгаа бөгөөд саяхан Украин улсад айлчилж, гал зогсоон энхийн хэлэлцээг яаралтай эхлүүлэхийг ерөнхийлөгч Владимир Зеленскийд уриалсан юм. Дараа нь ОХУ-д гэнэтийн айлчлал хийж, ерөнхийлөгч Владимир Путинтэй Украины энхийн төлөвлөгөөний талаар хэлэлцсэн билээ. Харин В.Зеленский түүний саналыг няцаасан бол ОХУ-ын ерөнхийлөгч ч гал зогсоох хэлэлцээрийн одоо байгаа нөхцөлийг баримталсан тул В.Орбаны зуучлал бодит үр дүнд хүрээгүй юм. Унгар улс хэдийгээр Европын холбоо болон НАТО-гийн гишүүн боловч Оростой найрсаг харилцаатай, Барууныхны нэгдлийн эсрэг зогсож ирсэн тул Украины дайн гэх мэт хүлээгдэж буй асуудлаар тодорхой үр дүн гарах боломж хомс ажээ. Түүнээс гадна Унгар улс Украинд жил бүр 40 тэрбум еврогийн цэргийн дэмжлэг үзүүлэх НАТО-гийн хэлэлцээрээс гарна гэдгээ мэдэгдсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.