images

Азийн тэргүүн баяны хүүгийн хуримын цэнгүүнд Жастин Бибер уригджээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-07-08


   Ази тивийн хамгийн чинээлэг хүн гэгддэг Энэтхэгийн тэрбумтан Мукеш Амбани бага хүү Анандынхаа хуримын ёслолын өмнөх цэнгүүнд бас нэгэн алдартныг урьсан байна. Өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн хуримын бэлтгэлээ хийж байгаа Амбанийн гэр бүл энэ удаагийн цэнгүүнд поп од Жастин Биберийг урьж оролцуулсан тухай “Times of India” сонин мэдээлэв. Зарим хэвлэлийн мэдээлснээр түүнд 10 сая доллар төлсөн ажээ. Өнгөрсөн 6-ны өдөр Мумбайд болсон цэнгүүнд Ж.Бибер хит болсон 10 гаруй дуу дуулсан байна. Тэрбумтан М.Амбани өмнө нь 2018 онд охин Ишагийнхаа хуриманд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон, дуучин Бейонсэ нарыг урьж, дуучин бүсгүйд 6 сая доллар төлж байсан юм. “Форбс” сэтгүүлийн мэдээлснээр М.Амбанийн одоогийн хөрөнгө 116 тэрбум доллар бөгөөд дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтын есдүгээрт, Ази тивдээ нэгдүгээрт бичигджээ. Түүний тэргүүлдэг “Reliance Industries” компани нь газрын тос, байгалийн хий, харилцаа холбоо, жижиглэн худалдаа зэрэг төрөл бүрийн салбарт жилд 100 тэрбум долларын борлуулалт хийдэг ажээ. Энэтхэгийн Мумбай дахь түүний 27 давхар “Antalya” харш нь дэлхийн хамгийн үнэтэй хувийн байшинд тооцогддог бөгөөд гурван нисдэг тэрэгний буудал, 160 автомашины зогсоол, хувийн кино театр, усан бассейн, фитнесс төвтэй ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.